Нийгэм мэдээ
А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга болжээ
Энэ оны есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Итали Улсад дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тус ДАШТ-ий эрэгтэйчүүдийн “U19” насны ангилалд Монгол Улсын тамирчин Ариунжаргалын Хүслэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд 17 орны 34 тамирчин уралдсан байна.
А.Хүслэн энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Тэрбээр "Турин-2006", "Ванкувер-2010" өвлийн олимпын наадамд уралдсан ОУХМ Э.Очирсүрэнгийн ууган хүү нь юм. Удам дамжсан тамирчин А.Хүслэн “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд уралдсан 79 цаначнаас 42 дугаарт байрт хурдалсан бөгөөд өдгөө ээжийнхээ удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа билээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.