Гадаад мэдээ
БНСУ-д автобус осолдож, хоёр монгол хүн гэмтжээ
БНСУ-д аялахаар очсон монгол зорчигчдыг тээвэрлэж явсан автобус осолдсон талаар тус улсын MBC телевиз мэдээллээ.
Тодруулбал, Өчигдөр /2024.09.15/өдрийн 14 цаг 48 минутад Ганвондо мужийн Ганнён-си хотын Ёондонг хурдны замын Ганнён чиглэлийн Дэгваллионгийн 5 дугаар туннелд осол гарч, аяллын автобус хонгилын ханыг мөргөсөн байна.
Ослын талаар Гангнеун хотын гал түймрийн албаны мэдээлснээр, Аяллын автобусанд 10 монгол иргэн зорчиж явсан. Ослын улмаас 35 настай А, 48 настай Б нарын хоёр монгол иргэн хөнгөн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн. Ослын шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨНГӨН ГЭМТСЭН ГЭЖ ХЭН ХЭЛЭЭД БАЙГААН МИНИЙ МОНГОЛЧУУДЫГ АВТОБУСААР ХАНА МӨРГҮҮЛЖ ГЭМТЭЭГЭЭД БАЙХДАА ЯАДЫН НӨХӨН ТӨЛБӨР ӨГ ХАНГУ НАР.
mungu oloh gej aylal hiideg ulsuud hunii amiar toglohne tamine ayalaj ywaad hunii gazart uhehne tamine