Эдийн засгийн мэдээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна

Манай Улс 2024 оны эхний найман сард нийт 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.6, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрсэн аж. Харин тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 (13.6%) тэрбум ам. доллар байсан бол,

  • Экспорт 620.0 (6.2%), импорт 1.6 (26.2%) тэрбум ам.доллароор тус тус өсөж,
  • Тэнцэл 935.6 (23.0%) саяам.доллароор буурсан байна.

Экспорт 2024 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 620.0 сая ам.доллароор өсөхөд,

  • Нүүрс 372.5,
  • Зэсийн баяжмал 195.9,
  • Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 159.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин цайрын хүдэр, баяжмал 68.3 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.1 сая ам.доллароор буурсан аж.

Импортийн хувьд өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллароор өсөхөд,

  • Суудлын автомашин 238.3,
  • Ачааны автомашин 212.0,
  • Дизелийн түлш 144.3,
  • Бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 118.0,
  • Цахилгаан шуудан утасны холбооны аппарат 64.9,
  • Автобензин 47.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Экспорт 2024 оны наймдугаар сард өмнөх сараас 21.3 (1.5%) сая ам.доллароор буурч, импорт 57.3 (5.5%) сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button