Эдийн засгийн мэдээ

Даатгалын салбарын анхны БОНЗ-ын тайлан гарлаа

Олон улсын хэмжээнд дэлхийн дулаарал, орчны бохирдол, озоны давхаргын цоорол зэрэг хүрээлэн буй орчны өөрчлөлттэй тэмцэх зорилгоор тогтвортой хөгжлийн бодлогыг баталж, тогтвортой санхүүжилтийн зарчмыг нэвтрүүлээд байна.

Манай улсын хувьд ч Парисын хэлэлцээр болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчин нийгэмд ээлтэй, хүртээмжтэй, сайн засаглалтай, чанартай боловсрол олгох чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Санхүүгийн зохицуулах хороо энэ хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгууд болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (IFRS)-ын нэг хэсэг болох Байгаль орчин, нийгэм, засаглал /БОНЗ/-ын тайлангийн удирдамжийг боловсруулсан. Үүний дагуу санхүүгийн байгууллагууд БОНЗ-ын тайланг тайлагнаж эхлээд байна.

Тухайлбал, даатгалын салбарт “Ард даатгал” ХК нь БОНЗ-ын тайланг анхлан гаргаж, байгаль орчин, нийгэмд ээлтэй компани гэдгээ илэрхийллээ. Мөн тус компани Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан хаагчдад БОНЗ-ын тайлан гаргах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, компанийн үнэлгээ болон гарч буй үр дүнгийнхээ талаар танилцуулж уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр дэлхийн нийтийн анхаарлын төвд буй байгаль орчин, нийгэмд ээлтэй салбар гэдгээ харуулахад салбарын оролцогч бүр хувь нэмрээ оруулах боломжтойн зэрэгцээ БОНЗ-ын тайлан гаргах нь тухайн компанийн бизнесийг тасралтгүй явуулах цаашилбал урт хугацаандаа өрсөлдөх чадварыг нь дэмжих бизнесийн сайн загвар болно гэдгийг онцолсон юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button