Нийгэм мэдээ
“Автомашингүй өдөр”-т цахилгаан мотоцикл, дугуй, суррон оролцуулахгүй

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Автомашингүй өдөр”-ийг 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тэгвэл энэ сарын 21-ний бямба гарагт “Автомашингүй өдөр” тохиож байгаа юм. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилготой. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүйг мэдэгдлээ. Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
- Д.Сүхбаатарын гудамж
- Их сургуулийн гудамж
- Сөүлийн гудамж
- Партизаны гудамж
- “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар
- Төмөрчний гудамж
- “Гэсэр” сүмийн уулзвар
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу
- Бээжингийн гудамж
- Токиогийн гудамж
- Залуучуудын гудамж
- Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замын уулзвар
- Чагдаржавын гудамж
- Элчингийн гудамж
- Олимпын гудамж
- Гэндэнгийн гудамж
- Монголын хүүхдийн ордноос “Монгол шуудан”-гийн уулзвар зэрэг байршилд автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах ажээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэнэглэдэггүй дөрөөтэй энгийн дугуйтай хүүхдүүд оролцож болох байлгүй дээ.