Нийгэм мэдээСПОРТ

МУГТ С.Цэрэнчимэд, улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй найман бөх олимпын бус жингийн ДАШТ-д хүч үзнэ

Олимпын бус жингийн чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Албани улсын Тирана хотод аравдугаар сарын 28-наас 31-ний хооронд зохион байгуулагдана.

Тус тэмцээнд оролцох шигшээ баг тамирчдыг тодруулах сорил тэмцээн Спортын Төв Ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээн олимпын бус эрэгтэй дөрөв (61кг, 70кг, 79кг, 92кг), эмэгтэй дөрөв (55кг, 59кг, 65кг, 72) жинд эх орноо төлөөлөн оролцох тамирчид тодорсон юм.

Эрэгтэй

  • 61кг: Т.Цогбадрах (Алдар спорт хороо)
  • 70кг: Э.Тэмүүлэн (Хилчин спорт хороо)
  • 79кг: О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
  • 92кг: Г.Ганхуяг (Алдар спорт хороо)

Эмэгтэй

  • 55кг: Ч.Отгонтуяа (Алдар спорт хороо)
  • 59кг: С.Цэрэнчимэд (Алдар спорт хороо)
  • 65кг: Т.Энхжин (Алдар спорт хороо)
  • 72кг: З.Болортунгалаг (Хилчин спорт хороо)

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button