Томуугийн GC Flu вакциныг өрх, дүүргийн эмнэлгүүд үнэ төлбөргүй хиийж байна
Энэ жил нийслэлд 180,181 хүн тун томуугийн вакцин хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрөөс эхэлсэн уг дархлаажуулалтад 45 мянга гаруй иргэн хамрагдаад байна.
Тодруулбал, зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл давамгайлдаг учраас ихэвчлэн эдгээр зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж байна.
Вакциныг ӨЭМТ, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй, ХӨСҮТ болон хувийн эмнэлгүүдэд сайн дурын буюу төлбөртэй дархлаажуулалтыг хийж байна. Эндээс онцлоход, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 08:30-17:30 цагийн хооронд очиж вакцин хийлгэх боломжтой.
Сануулахад, улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан иргэдэд нэг сарын зайтайгаар томуугийн эсрэг вакцин хийнэ. Мөн улсын болон хувийн эмнэлэг бүгд "GC Flu" 2024-2025 гэх Солонгосын 4 цент вакцинаар үйлчилж байгаа бөгөөд дөрвөн цент гэдэг нь А хүрээний (H1N1), (H3N2) зэрэг 4 төрлийн вирусээс урьдчилан сэргийлнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.