Эдийн засгийн мэдээ

ҮСХ: Уул уурхай, олборлолтын ажиллагчид хамгийн өндөр буюу 5.1 сая төгрөгийн цалинтай

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 51.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 775.7 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1654 (3.3%)-өөр, өмнөх улирлаас 1460 (2.9%)-аартус тус өсөж, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 18.5 (2.4%) мянгаар, өмнөх улирлаас 22.3 (3.0%)мянгаар мөн өсжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн

  • 112.4 (14.5%) мянга нь боловсролын салбарын,
  • 111.1 (14.3%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын,
  • 79.2 (10.2%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын,
  • 73.6 (9.5%) мянга нь боловсруулахүйлдвэрлэлийнүйл ажиллагааны салбарын,
  • 52.3 (6.7%) мянга нь барилгын салбарын,
  • 51.7 (6.7%) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын,
  • 49.0 (6.3%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын,
  • 45.2 (5.8%) мянга нь уул уурхай, олборлолтын салбарын,
  • 30.2 (3.9%) мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын,
  • 28.8 (3.7%) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарын,
  • 142.3 (18.3%) мянга нь бусад салбарын ажиллагчид байна. .

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 775.7 мянган ажиллагчдын сарын голч цалин 2027.0 мянган төгрөг байна. Голч цалин өмнөх оны мөн үеэс 591.8 (41.2%) мянган төгрөг, өмнөх улирлаас 228.4 (12.7%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 2464.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 574.8(30.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 181.2 (7.9%) мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа юм.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2024 оны хоёрдугаар улиралд 201.9 болж, 2020 оноос 2.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 39.5 хувиар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд 2024 оны хоёрдугаар улиралд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 456.0 (9.8%)мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.5 сая төгрөг байгаа ньөмнөхоны мөн үеэс 289.7 (23.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2024-09-17 12:48

Оюу толгойн ажилчид ц�##�ингийн төлөө ажил хаяад байсан юу болоо вэ? Гэхдээ л арай дэндүүлсэн юм шиг бгамаа.

Холбоотой мэдээ

Back to top button