Нийгмийн

Ч.Батзориг: Натурын замаас Нарны зам руу орох явган болон дугуйн зам барина

Төлөвлөлтгүй, замбараагүй газар олголтын нөлөөгөөр БЗД- ийн 25, 43-р хороо явган болон дугуйн замгүй болж иргэдийн эрх зөрчигдсөөр байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг уг асуудлаар газар дээр нь ажиллав. Тэрээр явган болон унадаг дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Нарны замыг Натурын замтай холбосон жишиг явган зам барихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгааг оршин суугчдад танилцууллаа.

 Газар чөлөөлөлтөд 33 нэгж талбай өртөж байгаагаас дөрөв нь барилгын зөвшөөрөлтэй аж ахуй нэгж аж. Эдгээр аж ахуй нэгжид өөр газар олгохоор шийдвэрлэсэн бол бусад 29 этгээдэд нөхөн олговор олгох замаар газар чөлөөлтийн ажлыг эхлүүлээд байна. 9, 10-р сард газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХОТЫН өмнөх АВЛИГАЧИН дарга нарт
ХОТЫН өмнөх АВЛИГАЧИН дарга нарт
2024-09-17 15:05

ГАЗРЫГ ямарч суд�##�гаагүй олгосон АВЛИГАЧИН дарга нарт арга хэмжээ авах хэрэгтэй. ХЭРЭГ хуучрахгүй.

Цогягү
Цогягү
2024-09-17 16:29

Амны зоргоороо ч�##�чих шиг болох юмаа

Холбоотой мэдээ

Back to top button