ЭДИЙН ЗАСАГ

Сангийн яам: Оюутолгой бүтээн байгуулалтдаа 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ

Монгол Улсад өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 90 орчим хувь нь мега төсөлд төвлөрч байна. Дүнгийн тухайд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын өнгөрсөн оны мөн үеэс 300 гаруй сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ.

Гэвч хөрөнгө оруулалт “Оюу Толгой” зэрэг томоохон төслүүдэд хэт төвлөрч байгаа  нь анхаарал татаж буй. Энэ нь цаашид бүх салбарт шууд хөрөнгө оруулалт татах шаардлагатайг харуулж байгаа юм. Сангийн яамнаас “2019 онд “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байгаа” гэж мэдээлсэн.

Мөн дунд хугацаанд Монгол Улсын хөрөнгө, санхүүгийн дансны өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлс нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад үнэт цаас, Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орж ирэх төсвийн дэмжлэг гэж тооцоолжээ.

Г.ИТГЭЛ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button