Нийгэм мэдээ
Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадаас манай улс алт, хүрэл медаль хүртлээ
Олон улсын хиймэл оюун ухааны олимпиад 25 улсын 90 орчим сурагч өрсөлдөж, зохион байгуулагдлаа.
Манай улсаас Болгар улсын Бургас хотод болсон хиймэл оюуны олимпиадад оролцсон баг оролцож нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ.
- Алтан медалийг оюунлаг сургуулийн сурагч Н.Батсүх
- Хүрэл медалийг Хобби сургуулийн сурагч Э.Тэнүүн
- Багийн бусад хоёр гишүүн болох Эрхэт эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн, Сант сургуулийн сурагч Т.Энгүүн нар хүрэл медаль авахад нэг оноо дутаж шагналт байранд орлоо.
Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон, дэд ахлагчаар тус сургуулийн багш Г.Амарсанаа нар ажилласан байна. Мөн уг олимпиад нь хиймэл оюун ухааны салбарт онцгой авьяастай залуусыг илрүүлэх, урамшуулах, нэгтгэх, тэднийг таниулах, мөн компьютер, хиймэл оюун ухааны салбарын эрдэмтэд болон багш нарын хооронд олон улсын найрсаг харилцааг бий болгох зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.