СПОРТ
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа ирэх сард хийнэ

МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын 10 дахь тулаан өнгөрсөн тавдугаар сард болсон. Тэр бүх тулаандаа ялалт байгуулж нэг ч ялагдалгүй яваа.
Түүний хувьд хамгийн сүүлд буюу 10 дахь тулаанаа Флоридад хийсэн бөгөөд “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдаж ялсан юм. Тэгвэл түүний 11 дэх тулаан ирэх сарын 9-нд болохоор товлогдлоо. Тэрбээр Frency Fortunato гэх тамирчинтай тулалдах аж.
Э.Цэндбаатар 10 дахь тулааныхаа дараа эх орондоо ирж Парисын олимпын наадмын эрх авах тэмцээнд үндэсний шигшээ багийнхаа хамт оролцсон боловч эрх авч чадаагүй юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.