Гадаад мэдээ

Мерседес бенз компани хөлгүй нохойнд зориулан тусгай тэргэнцэр зохион бүтээжээ

Германы автомашины аварга компани Мерседес бенз машинд мөргүүлсний улмаас хойд хөлөө алдсан Банни хэмээх нохойд зориулан тусгай тэргэнцэр зохион бүтээжээ.

Ослын улмаас хоёр хөлөө тайруулж, гудманд хаягдсан Банниг амьтан хамгаалагч Генри Фридман гэх эрэгтэй олж, эмчилсэн байдаг. Үүний дараа түүнийг хэрхэн олж, эмчилсэн талаарх бичлэгийг Instagram хуудсандаа нийтэлсэн байна. Тус бичлэг нь маш хурдан тархаж өндөр хандалт авсан бөгөөд нэгэн сошиал хэрэглэгч "энэ нохой Мерседес бенз тэргэнцэртэй байх эрхтэй" гэсэн сэтгэгдэл үлдээсэн нь олны анхаарлыг татжээ. Улмаар нохойны одоогийн асрагч эзэн Фридманд Мерседес бенз рүү холбогдох санаа төрсөн аж. Харин түүний саналын Мерседес бенз таатай хүлээн авч Банни нохойд зориулан тусгай тэргэнцэр урлаж өгчээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bujin
Bujin
2024-09-21 04:04

Osold orood hulgyu nohoi bdag yum bn lee , Germand 1 aild harj bsan , saihan sanaa bn,

Холбоотой мэдээ

Back to top button