Нийгэм мэдээ

БНСУ-ын буудлагын тамирчин кинонд алуурчны дүр бүтээнэ

Парисын зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, олны анхаарлыг татсан өмнөд Солонгосын буудлагын спортын тамирчин Ким Еэ Жи жүжигчний замналаа эхлүүлж байна.

Түүнийг “Asia” нэртэй цуврал бүтээлийн үргэлжлэл болох “Crush” киноны алуурчны дүрд тоглохоор болсныг Asia Lab энтертайнмэнт компани өчигдөр /2024.09.19/ зарласан байна.

Тус компанийн захирал И Жүн Субын найруулсан “Asia” кинонд арьс өнгөний үзлийн улмаас гадуурхагдсан Ази гаралтай хүмүүсийн түүхийг өгүүлдэг юм.

Ким Еэ Жигийн хувьд өнгөрсөн долдугаар сард Парисын наадмын 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль зүүхдээ биеэ авч явах байдал, өвөрмөц хэв маягаараа олны анхаарлыг татаж байсан юм.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button