Гадаад мэдээНийгэм мэдээ

Шон Комбс хүний наймаа, хүчирхийллийн хэргээр баривчлагдлаа

Америкийн хипхоп ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг Шон Комбсыг хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн хэрэгтэй холбогдуулан баривчилжээ.

"Bad Boy Entertainment" студийг оролцуулсан бизнесийн томоохон группийг үүсгэн байгуулагч 54 настай Комбс өөрөө үзэж таашаал эдлэх зорилгоор эмэгтэйчүүд болон эрэгтэй биеэ үнэлэгчдийг “Freak Offs” гэж нэрлэсэн садар самуун дүрс бичлэгтээ ашигладаг байсныг мөрдөгчид баримтаар тогтоожээ.

Ингэхдээ тэр хохирогч эмэгтэйчүүдийг мансууруулах бодис, мөнгө санхүү, урлагийн од болгох амлалт, романтик харилцаа зэргээр гартаа оруулдаг байсан гэнэ. Мөн ийм эмэгтэйчүүдийг гэмт үйлдлийн талаар чимээгүй байлгахын тулд дүрс бичлэгээр болон галт зэвсгээр сүрдүүлж байжээ.

Мөн Комбс энэ хууль бус үйл ажиллагааг сүүлийн 16 жилийн турш явуулж байжээ.

Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүгч түүнд гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор бусдыг айлган сүрдүүлсэн, бэлгийн мөлжлөг, бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор муж хооронд тээвэрлэсэн гэх гурван зүйл ангиар ял оноосон байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mongol
mongol
2024-09-20 20:49

heden jiliin yal avsannyum bol

Холбоотой мэдээ

Back to top button