Нийгмийн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор эх орноосоо мордлоо. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк
9 сар 21, 2024 17:51

Ардын дуу, бүжгийн чуулгынхантай явж байгаа юм уу

Зочин
Зочин
9 сар 21, 2024 22:32

Зөвлөхүүд нь гэж боломжийн хүмүүс байдаг биз. Мань хүн бол холион бантан хийнэ ш дээ. Тэгээд саатуулагдачихгүй шүү хүрээд ирээсэй билээ дээ!

Зочин
Зочин
9 сар 22, 2024 07:35
Reply to  Зочин

Солиорох юмаа олж дээ. Маш сайн ажиллаж байгаа, хамгийн зөв бодлого хэрэгжүүлж байгаа ЕРӨНХИЙЛӨГЧ. Өмнөх ерөнхийлөгч нараас Элбэгдоржийг эс тооцвол хэн нь ч ингэж НҮБ-тай ойр ажиллаж, үгээ хүргэж байгаагүй юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж, дэмжлэгийг авч байгаа хүн. Монгол хүн бүр ойлгож, харж байгаа. Холимог цустнууд, гадаадын гар хөл бологсод л байж ядаж байгаа юм.

Bujin
Bujin
9 сар 22, 2024 03:51

Ard ni Yun baahan tsenher,ygaan,ungu haragdaad bn a ?

Юрий Петрович
Юрий Петрович
9 сар 22, 2024 09:20

Хүрэлсүхийн үед монгол ямар муухай уруудан доройтвоо. Хичнээн их итгэлээ...муу нусан чавх. Хурдан �######�аасай.Боловсролгүй хулгайч нар л улсыг удирдаж доройтууллаа

Наасан
Наасан
9 сар 22, 2024 10:21

Энд тэнд очоод л баахан дувчигнэж уриа лоозон тавина Тууний оронд негее ТЕРБУМ модоо тариач эрхэм ээ Тэр чинь л том буян болно доо

Back to top button