Нийгмийн

“Iphone 16 pro” загварын шинэ функцууд хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэнгүй

Энэ сарын 9-нд "Apple" компани шинэ загварын “Iphone 16”-гийн шинэ загваруудыг танилцуулсан билээ.

Жил бүр хэрэглэгчдийн зүгээс өндөр хүлээлт үүсгэдэг "Iphone 16 pro” загварын шинэчлэл энэ удаад хэрэглэгчдийн сэтгэлд төдийлөн хүрээгүй талаар “TF International securities” нээлттэй тайландаа дурджээ. Тухайлбал, камер болоод хэрэглээний өдөр тутмын функцууд өмнөхөөсөө илүү сайжраагүйн дээр “Apple Intelligence”-ийн хэрэглээ яг нээлтийн өдрийнхөө танилцуулга шиг хөгжүүлээгүй байсан гэх хэрэглэгчдийн санал шүүмжүүд нь энэ удаад тус загварын борлуулалтад сөргөөр нөлөөлж буйг эх сурвалжууд онцолжээ. Ингэснээр өмнөх загварын гар утаснуудаасаа энэ удаагийн шинэчилсэн "iphone 16" загвар арай цөөн хувь борлуулагдаж магадгүй байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button