Нийгэм мэдээ

Хэнтий: Үерт өртөж хохирсон өрхүүдэд өргөө цагаан гэр гардууллаа

Хэнтий аймгийн сумдуудын онцгой комисс, орон нутгийн удирдлагууд 2024 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар бороо, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хохирсон иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг даргад болоод сум орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудад хандсаар ирсэн билээ.

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр суманд ажиллах үеэрээ үерт автсаны улмаас гэр нь дахин ашиглагдах боломжгүй болсон 4 өрхөд өргөө цагаан гэр гардууллаа. Үерт хохирсон айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх, үерийн гамшгийг даван туулахад зориулж Гамшгийн эрсдлийн сангаас 15 сая төгрөг шийдвэрлэж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 8 иргэнд тус бүр 1,200,000 төгрөг олголоо.

Мөн энэ үеэр “Хариуцсан байгууллагынхаа ажилтан албан хаагчдад дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийн дагуу “Бор-Өндөр” УБҮ-ийн Б.Идэрбаяр даргатай Авто тээврийн цехийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд үерт өртөж орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон тус цехийн 2 ажилтандаа 13,734,000 төгрөгний мөнгөн дэмжлэг үзүүллээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button