Нийгэм мэдээ

30 ширхэг нойтон тарвага тээвэрлэж байсан иргэнийг саатууллаа

Чингэлтэй дүүргийн “Гүнт” шалган нэвтрүүлэх цэгээр хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүллээ.

Тодруулбал, өчигдөр шөнийн 04:40 минутад иргэн “Г” нь “Toyota Prius” маркийн автомашинд 30 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд хүлээлгэн өглөө. Энэ онд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг олгогдоогүй байна.

Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27.0 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2024 10:47

Ховд, хөвсгөлд идэхийг зөвшөөрсөн

Зочин
Зочин
9 сар 24, 2024 11:30

Бузар хог вэ

Иргэн
Иргэн
11 сар 15, 2024 19:20

ТАХАЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ЧААЛГАЖ БАЙГААД ХУВААГААД ЦОХИЁО

Холбоотой мэдээ

Back to top button