БНХАУ удааширч буй эдийн засгаа сэргээхийн тулд хэд хэдэн алхам авлаа

БНХАУ энэ долоо хоногт эдийн засгийг нь удаашрахад хүргэж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын уналттай тэмцэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авлаа. Хятадын төв банкны тэргүүн банкнууд нөөцдөө хадгалах ёстой бэлэн мөнгөний хэмжээг бууруулахаа мэдэгдсэн. Мөн арилжааны банкнуудад олгох зээлийнхээ хүүг бууруулж, зарим үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтын урьдчилсан төлбөрийг багасгав.
Тус улсын засгийн газар иргэдээ орон сууц, машин болон бусад томоохон эд зүйлсийг худалдан авахад нь түлхэц болох дэмжих арга хэмжээ авсан. Гэвч Цар тахлын үеийн нөлөө, ажлын байрны хомсдол, орон сууцны үнэ үнэ унасан байгаа нь хүмүүс худалдан авалтаа танахад хүргэсэн хэвээр байна.
БНХАУ-ын Ардын банкны тэргүүн Пан Гоншэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө банкнууд нөөцдөө хадгалах ёстой бэлэн мөнгөний хэмжээг ойрын хугацаанд 0.5 хувиар бууруулна гэсэн юм. Ирээдүйд энэ хэмжээг нэмж бууруулна гэж мэдэгдсэн. Ингэснээр банкнууд зээл олгох илүү мөнгөтэй болох боломжтой.
Энэ мэдэгдлийн дараа БНХАУ-ын хувьцааны индексүүд, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн бизнесүүдийн хувьд нэмэгджээ. Тус мэдэгдэл гарсны дараа Хонконгийн “Hang Seng” индекс 4.1 хувиар, “Shanghai Composite” индекс 4.2 хувиар өссөн байна. Ардын банкны тэргүүн Пан нэмж хэлэхдээ зохицуулагчид хөрөнгийн зах зээлийг тогтворжуулахын тулд шинэ бодлого төлөвлөж байгаа гэсэн юм. БНХАУ-ын компаниудын хувьцааны үнэ 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын өмнө дээд цэгтээ хүрээд тэрнээс хойш бараг л өсөөгүй байгаа.
Мөн хоёр дахь орон сууцаа худалдан авах гэж буй хүмүүсийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг 25-15 хувь болгон бууруулж, зээлийн хүүг 0.5 хувиар багасгасан байна. Энэ нь 50 сая гаруй өрх, 150 гаруй хүнд тус болж болох алхам. Мөн хүүгийн зардлыг жилд дунджаар 150 тэрбум юаниар бууруулах боломжтой.
“Capital Economics” фирмийн Жулиан Эванс-Причард “Энэ нь зөв чиглэлд хийсэн алхам. Гэхдээ төсвөөс илүү дэмжлэг үзүүлэхгүй бол өсөлтийг эргүүлэхэд хангалтгүй байх магадлалтай” гэжээ. “TS Lombard” фирмийн Рори Грин болон Фрея Бимиш нар “Энэ арга хэмжээ нь зориг өгмөөр ч гэсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээл, эдийн засгийг хөгжүүлэхэд хангалтгүй” хэмээсэн байна.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.