Нийгмийн
Ачааны автомашинд 209 кг байгалийн чулуу нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ

Хууль бус чулууг хил нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг авто замын боомтын ачаа тээврийн цогцолборын гарах чиглэлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 209 кг байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид сонор сэрэмжтэй ажиллан илрүүлжээ.

Улмаар тухайн эд зүйлийг хураан авч, хуулийн дагуу холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.