Нийгэм мэдээ

"Цаг агаараас шалтгаалж, энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй"

Өнгөрсөн долоо хоногт нийт 11.4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Гэсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж энэ амралтын өдрүүдэд зарим байршлын авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хойшлуулж болжээ.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Өчигдөр /2024.09.27/ шинэчлэх байсан Хувьсгалчдын гудамж, Богд уулын арын авто зам болон Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.  Асфальт бетон хучилтыг газар хуурай үед хийдэг учраас газар бүрэн хатсаны дараа ажлыг эхлүүлнэ. Харин “Нийслэл хүрээ” өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт буюу Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэлх замын ажлыг есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө дуусгахаар төлөвлөж байна" гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button