Нийгэм мэдээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Турк улсаас авч ирлээ

“Интерпол“-оор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад авчирлаа.

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Т”-г энэ оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дээрх этгээд нь 2022 оны 10 дугаар сард 1961 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба БНТУ-ын эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button