СПОРТ

Юта мужийн Сенатын ерөнхийлөгч Ш.Энхийн-Одын гэр бүлийг хүлээж авлаа

АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглох хамгийн өндөр магадлалтай монгол тоглогч бол Шаравжамцын Энхийн-Од билээ.

Тэрбээр өдгөө Ютагийн их сургуулийн “Юта Ютес” багт хүчин зүтгэж байгаа. Өнөөдөр Юта мужийн Сенатын ерөнхийлөгч Ж.Стрюарт Адамс болон Ютагийн их сургуулийн захирал Тайлор Рандал тэргүүтэй хүмүүс МУИС-ын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ Ш.Энхийн-Одын гэр бүлийнхнийг хүлээн авч уулзжээ.

Ирсэн зочид “Ш.Энхийн-Од манай сургуулийг сонгосонд баяртай байна. Түүний ур чадвар манай багийн үр дүнд сайнаар нөлөөлж байгаа. Тэр сагсан бөмбөг сайн тоглохоос гадна түүний бусдад нөлөөлөх эерэг нөлөөлөл нь онцгой” хэмээжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН ын улаан фен Америк Евоопыг үзэн ядагч Шаравжамц .ингэээд явж байх шиг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хорвоо нээрээ сонин шүү. Путинг шүтэн бишрэгч хүн ш дээ

Bujin
Bujin

Buugii az jargal husie,

Холбоотой мэдээ

Back to top button