СПОРТ

“World masters”: Г.Хэрлэн алт, М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй томоохон тэмцээнүүдийн нэг нь “World masters” өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. 66 орны 453 бөх барилдах “World masters”-т энэ жил манай улсаас 21 ЖҮДОЧ зодоглож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, Монголын 10 жүдоч барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж буй Ё.Басхүү ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эл жинд өрсөлдөж байгаа “Сүлд” спорт хорооны бөх, 2017 онд “World masters” тэмцээнд түрүүлсэн Г.Хэрлэн хагас шигшээд Израилын Б.Шмайловыг яллаа. Ингэснээр мөнгөн медалийн болзол ханган, аваргын төлөө Италийн М.Ломбардотой барилдана.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн Дистриа Красникт ялагдав. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Мелание Клемент, Италийн Жулиа Фикуэроа нарын ялсантай нь өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хх
хх
2019-12-12 15:20

испанийн Фигуроа

Холбоотой мэдээ

Back to top button