СПОРТ

“World masters”: Г.Наранцэцэг аваргын төлөө барилдана

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй томоохон тэмцээнүүдийн нэг нь “World masters” өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. 66 орны 453 бөх барилдах “World masters”-т энэ жил манай улсаас 21 ЖҮДОЧ зодоглож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, Монголын 10 жүдоч барилдсанаас Г.Хэрлэн алт, М.Уранцэцэг, Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө хүч сорихоор болсон.

Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй “Алдар” спорт хорооны бөх, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч Г.Наранцэцэг хагас шигшээд Словакийн бөх Маруса Стангарыг яллаа. Ингэснээр аваргын төлөө Косовогийн Дистриа Красничтай барилдахаар болов. Д.Краснич хагас шигшээд М.Уранцэцэг гавьяатыг ялсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button