Улс төрийн мэдээ

СЗХ: Жолооч, даатгуулагчдад анхааруулж байна

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хэлбэрийг Жолоочийн даатгалын тухай хуулиар тогтоосон ба тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах үүрэгтэй. Гэтэл нэр бүхий даатгалын компаниуд, тэдгээртэй хамтран ажиллаж буй даатгалын зуучлагч, төлөөлөгч нар нь автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэд, даатгуулагчдын хуулиар хүлээсэн үүргийг урвуулан ашиглаж, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүргээ биелүүлэхгүй байх, даатгалын гэрээг жолоочийн тоог хязгааргүй байдлаар хийх мөн автотээврийн хэрэгслийн, гэнэтийн ослын даатгал зэрэг сайн дурын даатгалтай хамтад нь даатгуулахыг шаардах зэрэг хууль бус шаардлага тавьдаг талаарх өргөдөл, гомдол иргэд, даатгуулагчдаас Санхүүгийн зохицуулах хороонд ирээд байна. Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчдын энэхүү үйлдэл нь даатгалын тухай хууль тогтоомжид заасан даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалтуудыг зөрчиж, даатгуулагч болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байна. Энэ хүрээнд СЗХ-ноос нэр бүхий даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлж гарсан зөрчилтэй холбогдуулан хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллалаа.

Цаашид даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид дээрх хууль бус шаардлагыг иргэд, даатгуулагчдад тавьсан тохиолдолд Даатгалын тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авах нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд иргэд, даатгуулагчид та бүхэн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа дээр дурдсан болон аливаа хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх, хэрэв хууль бус шаардлага тавьсан тохиолдолд тухайн даатгалын компани болон даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр,  цахим ([email protected])-аар болон утас (51-261275)-аар мөн Албан журмын даатгагчдын холбоонд утас (1800-1177)-аар  мэдэгдэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-10-02 11:38

Ер нь зам тээврийн ослын даатг�##�ыг өндөрсгөх шаардлагтай болсон байнаа!!! Хэн нэгэн хариуцлагагүй хүн хүний үнэтэй машин гэмтээхэд хохирол барагдуулах боломжгүй болж!!! Иймээс замын хөдөлгөөнд оролцож буй хэн ч гэсэн хариуцлагтай төлбөр төлөөсийг барагдуулах чадамжтай болмоор бн!!

Ganaa
Ganaa
2024-10-08 09:03
Reply to  Иргэн

Яг зөв

Зочин
Зочин
2024-10-02 13:30

Тэр даатг�##�ын компаниа зарлачихаач ээ. Бүрхэг юм бичихийн мэдээлэлтэй баймаар байна ш дээ.

Зочин
Зочин
2024-10-02 14:13

�##�бан журмын даадг�##� гэж баймааргүй байна �##�бадмааргүй байна датвар биш дээ дуртай нь даатгаад хувь хүний сонирхлыг харг�##�зан үзэж даадагдаг баймаар

Хүрлээ
Хүрлээ
2024-10-02 15:18

МИГ ээс бусад нь тээврийн хэрэгсэлтэй нь цуг даатгуулба л хариуцлагын даатгөл хийнэ гээд байна лээ. Өмнөх жилүүдэд Монре даатгөлаар даатгуулдаг байтол энэ жил Мишээл дээр байдаг охин хамтад нь даатгуулдаг болсон гээд байхаар нь МИГ ээр хариуцлагын даатга лаа хийлгэсэн .

Зочин
Зочин
2024-10-02 21:57

Яг ийм юм болсон. Дүнжингаравын 1 цэгийн даатг�##�ын 1 хүүхэн гэнэтийн ослын даатг�##�д заав�##� даатгуулах гээд 2 саяаар даатг�##� хийлгүүлсэн. Тухайн үёдээ гайхаад өнгөрсөн ч эргээд харахад шимтгэл авах гэж зуучлагч чичирсэн юм байна лээ

Зочин
Зочин
2024-10-03 07:00

Хогийн луйварчин л байгууллагууд

Б.Г
Б.Г
2024-10-03 21:20

Би хөдөө явж байсан тул эхнэртэйгээ ярьж даатг�##�аа сунгуулсан чинь одоо ийм болсон гээд зуун хэдэн мянгаар бүрэн даатг�##� хийчихсэн байсан

Зочин
Зочин
2024-10-04 01:41

Тэнгэр даатг�##�д бүрэн даатгагдсан хөдөө явж байгаад урд машинаас чулуу үсрээд шил доль болсон 2 хоногийн дараа шил цуураад даатг�##�ын үйлчилгээ авах гэтэл хөдөө орон нутагт 50 хувь хувилдаг хот дотор 100 хувь нөхөн төлдөг гээд би өөрөө 50 хувь төлсөн

Зочин
Зочин
2024-10-04 10:51

Sanhuugiin zohitsuulah horoo ajilaa sain hii....

Холбоотой мэдээ

Back to top button