Нийгмийн
Нийтийн тээвэр, төрийн албаны машинууд зөвхөн Евро-5 шатахуун хэрэглэнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан даалгавар хүргүүлжээ. Тодруулбал, нийслэлийн нийтийн тээвэр болон төрийн албаны тээврийн хэрэгслүүдийн яндангаас ялгарах агаар бохирдуулах бодисыг бууруулах чиглэлээр Евро-5 стандартын шатахууныг ашиглуулах шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг даалгажээ.
Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйл болох Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйлд Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулахыг хориглоно гэж заасны дагуу Евро-5 стандартын шатахууныг ашиглах эрх зүйн орчин бүрдсэн гэж БОУАӨЯ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.