Нийгмийн

Монгол банкны үнэт металлийн худалдан авалт буурчээ

Монгол банкинд тушаах үнэт металлийн хувь хэмжээ энэ онд буурсан үзүүлэлтэй гарчээ.

Оны эхний 9 сарын байдлаар Монгол банк 12.3 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд үүний 2 тонныг нь зөвхөн 9-р сард худалдан авсан нь оны эхэн үеэс давсан дүн юм. Гэвч нийт дүнгээр нь харахад энэ нь өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар буурсан үзүүлэлт билээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс алтаа ОХУ, Япон, Швейцарь зэрэг улсуудад цэвэршүүлж байна. Учир нь манай улсад олборлосон алт нь 85 хувийн цэвэр агууламжтай бөгөөд үүнийг олон улс руу арилжаалахдаа 99 хувийн цэвэр агууламжтай болгох шаардлага үүсдэг. Иймээс манай улсад Алт-2 хөтөлбөрийн хүрээнд "Алт цэвэршүүлэх үйлдвэр"-ийн бүтээн байгуулалтын асуудлыг ярьсаар ирсэн билээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button