Эдийн засгийн мэдээ
III улирлын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлснээр буцаан олголтоо авна
2024 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх аж.
Иймд III улиралд худалдан авалт хийсэн баримтуудаа иргэд та бүхнийг энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Монголын Татварын Алба(МТА)-наас санууллаа. 2024 оны II улирлын буцаан олголтоор нийт 1,281,757 иргэний дансанд 84.6 тэрбум төгрөг шилжүүлжээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.