ДЭЛХИЙ

Vape ба Ази тив

Дэлхийн нийт тамхичдын дийлэнх хувийг Ази тивд орших улсууд эзэлж байна. Уламжлалт янжуур тамхины хэрэглээ Азийн бүс нутагт хэдийнээс өндөр байсаар ирсэн бөгөөд Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг улсуудад тамхины үйлдвэрлэл нь Төрийн өмчит байдаг нь гайхмаар. Тэгвэл шинэ тутам үүссэн цахилгаан тамхи буюу вэйпийг Азийн зарим улсууд хэрхэн зохицуулж буй сүүлийн үеийн мэдээг танилцуулая.

Зүүн Өмнөд Ази

  • Малайз: 2024 оны 10-р сард шинэ “Хүн амын эрүүл мэндийг хамгаалах хуулийн” хэрэгжүүлэх дүрмүүд хүчин төгөлдөр болно. Энэ хууль нь цахилгаан тамхины бүтээгдэхүүн болон халаадаг тамхины бүтээгдэхүүнүүдийг зохицуулах бөгөөд насны хязгаарлалт, онлайнаар худалдахыг хориглох, эрүүл мэндийн анхааруулга тавих зэрэг зохицуулалтуудыг багтаана.
  • Филиппин: Сүүлийн жилүүдэд цахилгаан тамхины тусламжтайгаар тус улсад уламжлалт тамхины хэрэглээ буурч байгаа дүр зураг ажиглагдаж байна. Гэвч цахилгаан тамхины татвар нэмэгдсэн бөгөөд худалдааны хяналтыг чангатгаж, залуучуудад чиглэсэн хууль бус борлуулалттай тэмцэж байна.
  • Тайланд: Цахилгаан тамхи болон холбогдох бүтээгдэхүүнд хяналт тавих, залуучуудыг хамгаалах чиглэлд шинэ хуулийн төслүүдийг боловсруулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь тус улсад хориотой уг бүтээгдэхүүнийг зохицуулах, хууль ёсны дагуу хэрэглэх, худалдаалах боломжийг бүрдүүлснээр хууль бус худалдааг гааруулахаас сэргийлнэ гэж үзэж байна гэжээ.
  •    Индонез: Эрүүл мэндийн яам тамхины бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр нэгдсэн стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа боловч Дэлхийн худалдааны байгууллагын (WTO) шаардлагуудтай зөрчилдөх магадлалтай гэж үзэж байгаа тул нэмэлт хэлэлцүүлгүүд явагдаж байна.

Өмнөд Ази

  Тамхины бизнес нь улс төрийн оролцоотой, зөвхөн ХИНДИ тамхиа хэрэглэдэг. Том тоглогч нь ITC limited  **Энэтхэг**: улс нь 2019 онд “Цахилгаан тамхийг хориглох хууль”-ийг баталсан бөгөөд тус улсад цахилгаан тамхины худалдаа, үйлдвэрлэл, импорт, экспорт, сурталчилгаа зэргийг хоригложээ. Гэсэн хэдий ч цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэж байгаад анхаарал хандуулж, илүү хатуу хяналт тавихыг эрэлхийлж байна.

Зүүн Ази

БНСУ болон Япон: Цахилгаан тамхины зах зээл хууль тогтоомжийн хувьд ялгаатай боловч хоёуланд нь зах зээлийг нээлттэй үлдээснээр тамхидалтын түвшингүүд буурч буй бодитой үр дүнд хүрч байна гэжээ.

Ерөнхийдөө, Зүүн Өмнөд Азийн орнууд цахилгаан тамхины хяналтыг чангатгахыг зорьж байсан ч хууль бус худалдааг зогсоох тал дээр арга хэмжээ авч чадахгүйгээс хуулийн зохицуулалтыг эргэн харж байна. Тухайлбал Малайз, шинэ зохицуулалтын арга замуудыг туршиж тамхины санамж наах, насны хязгаар тогтоох, онлайн хууль бус худалдааг зохицуулах, чанаргүй бүтээгдэхүүнээс иргэдээ хамгаалах зохицуулалтыг хийсээр байгаа юм.

Эцэст нь дүгнэхэд уламжлалт янжуур тамхины хэрэглээ олон улсын түвшинд буурч байгаа ба цахилгаан тамхи руу шилжих явдал их байгаа нь бодитой бууралт үзүүлэх шалтгаан болж байна гэж судлаачид үзэж байна. Мөн насанд хүрээгүй иргэдийн хэрэглээ буурч байгаа түвшин АНУ-д илэрсээр байгаа нь ирээдүйд аль ч төрлийн никотины хэрэглээ буурах сайн хандлагатай байна гэжээ.

Тэгвэл өнөөдөр Монгол улс эдгээр улсын алдааг давтахгүйгээр олж харан зөв хуулийн зохицуулалт хийж улс орны тамхидалтын түвшинг бууруулах арга хэмжээг авах шаардлаг тулгарч байгааг

Эх сурвалж:

  • ECigIntelligence - Зүүн Өмнөд Азийн цахилгаан тамхины зохицуулалтын нөхцөл байдал (2024 оны 9-р сар).
  • APACPH - Цахилгаан тамхины талаар эрүүл мэндийн байгууллагуудын байр суурь (2024).
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button