Энтертайнмент

Дуучин болох мөрөөдөлтэй "Борзон"-гийн хүү Б.Дагвадорж дуу гаргажээ

"247 дахь клуб" гэх дууг коверлон дуулж сошиалд бүүм болсон “Борзон”-гийнхонтой бид өмнө нь ярилцаж байсан. Ярилцлагыг ЭНД ДАРЖ харна уу.

Тэд Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуулийн сурагчид бөгөөд энэ жил бүгд 18 нас хүрсэн. Багаасаа нөхөрлөсөн тус гурван хөвгүүнийг Э.Бадраа, Б.Намгерренчин, Б.Дагвадорж гэдэг.

Гэрэл зургийг О.Улсболд

Эндээс өөрийгөө солгой хоолоотой гэж боддог байсан гэх хөвгүүн нь Э.Бадраа, сургууль төгсөөд дуулаачийн мэргэжлээр сурна гэсэн нь найзууд дундаа хоолойн “чадал” арай сайтайг нь Б.Дагвадорж, анх удаа дуулж үзсэн гэх ч чадамгай үглэж байсан хүү нь Б.Намгерренчин.

Тэдний ковер сошиалд тэсрэлт хийсний дараа залуус дахин хоёр ч ковер хийгээд амжсан. Үүний зэрэгцээ олон нийтийн нийгэмд тустай ажлуудад олны танил болсон өнөөх гурав маань идэвхтэй оролцдог. Харин энэ удаа дуучин болохоор суралцана гэсэн Б.Дагвадорж Э.Отгонцэцэг гэх залуу дуучинтай хамтран “Монгол гоо” гэдэг нэртэй дуу гаргажээ. Ердөө таван өдрийн өмнө цацагдсан тус дуу сошиалд баггүй хандалт аваад байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button