Эдийн засгийн мэдээ

Хаан банк тогтвортой хөгжлийн сайн жишээ, туршлагаа хуваалцлаа

Хаан банкнаас санаачлан санхүүгийн зохицуулах хороо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо болон Монгол дахь нэгдсэн үндэстний байгууллагын хүүхдийн сан хамтран зохион байгуулсан “Тогтвортой ирээдүй ба хамтын үр нөлөө” сэдэвт уулзалт, арга хэмжээ өнөөдөр буюу 10 дугаар сарын 03-нд зохион байгуулагдлаа.

Монголын топ аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд урилгаар оролцож буй тус арга хэмжээний үеэр  НҮБ-аас тунхагласан тогтвортой хөгжлийн 17 зорилгод бизнесүүд, хувь хүн бүр хэрхэн хувь нэмрээ оруулж болох, тэр дундаа тогтвортой санхүүжилтээр дэмжин тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх боломжуудын талаар хэлэлцсэнээс гадна компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын толгой компаниуд хамтран юу хийх боломжтой талаар санал хуваалцсан юм.
Тус холбооны 2024 оны “Манлай банк”-аар сонгогдон ажиллаж буй хаан банкны зүгээс бизнесүүдийг тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмрээ оруулж, Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмэрт өөрсдийн зүгээс үр бүтээлтэй ажиллахад ногоон санхүүжилтээр дэмжих боломжийг танилцуулсны дээр тогтвортой хөгжлийн өөрийн сайн жишээг хуваалцлаа.

Хаан банкны Гүйцэтгэх захирал, тус холбооны удирдах зөвлөлийн дарга Р.Мөнхтуяа
нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсад Тогтвортой хөгжлийг хурдасгахын тулд
Тогтвортой санхүүжилт буюу санхүүгийн хөшүүргээр дамжуулан байгаль орчин, нийгэмд үзүүлэх эрсдэлээ тооцох, бууруулах энэ зарчмаар бизнесүүдээ ногооруулж, аажмаар шилжилт хийх боломжууд бий.

Энэ хүрээнд төр засгийн байгууллагуудтай хамтран нэг талаас бодит үйл хэрэг болгох нөгөө талаас үр өгөөжийг хүртэх чухал оролцогч тал нь хувийн хэвшлийн байгууллагууд бид юм. Тэр дундаа манай хаан банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн хоёрт эрэмбэлэгддэг, үндэсний тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагын хувьд салбартаа үлгэр жишээ үзүүлж ажилладаг. “Тогтвортой хөгжилд манлайлагч” байна гэж үнэт зүйлдээ тодорхойлсончлон тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрийн стратегидаа тусган нэвтрүүлж, тогтвортой хөгжлийн бодлогоо батлан, банкныхаа бүхий л түвшний үйл ажиллагаатай нийцүүлэн ажиллаж байна.

Мөн ногоон санхүүжилтийн чиглэлээр 2025 он гэхэд бид нийт зээлийн багцынхаа 10 хувийг “ногоон зээл” болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд ногоон эдийн засгийг бий болгох, байгальд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нөлөөтэй бизнесүүдийг дэмжих чиглэлд бид онцгой анхаарч ажиллана” хэмээн онцолсон юм.

Хаан банк жилийн өмнө НҮБ-ын Хүүхдийн сантай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, бизнесийн болон нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд анхаарч хамтран ажиллахаар болсон билээ. Өнөөдрийн арга хэмжээний үеэр МҮХАҮТ болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд бизнесүүд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд НҮБ-ын хүүхдийн сантай ойр ажиллах, хамтраад санал санаачилга хэрэгжүүлэх уриалга дэвшүүлсэн нь онцлог байв.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЗочин
ЗочинЗочин
10 сар 3, 2024 20:07

Ирээдүйн хөгжил цэцэрлэг бүхэн дэлхийг бүрхэж байг!

ЗочС.ДашинЗочин
ЗочС.ДашинЗочин
10 сар 3, 2024 20:20

Ирээдүйн хөгжлийн их цэцэрлэгүүд Эх дэлхийгээ бүрхэж байгээ!!

Холбоотой мэдээ

Back to top button