СПОРТ

Волейбол: Залуучуудын улсын аваргад 9 түрүүлсэн “Энагурэ” багийн амжилтыг зогсоож Ховдын охид аваргаллаа

Монголын Залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг тэмцээн жил бүр дээд лигийн өмнө зохион байгуулагддаг гэдгээрээ онцлог. Учир нь энэ тэмцээнд өсөх ирээдүйтэй, дээд лиг рүү дэвшин тоглох боломжтой олон шинэ, залуу тамирчид түлхүү оролцож өрсөлдөх ур чадвараа, нөөц боломжоо батлан харуулдаг.

Тус тэмцээнээс онцлох баг энэ жилийн тухайд Ховд Ижил Алтайн барс Торгууд спортс байв. Тодруулбал, тэд эмэгтэйчүүдийн төрөлд ес дэх удаагаа аваргалаад байсан "Энагурэ" клубын амжилтыг таслан зогсоож аваргын цомыг анх удаа өргөв. “Энагурэ” клуб 2013 оноос 2023 он хүртэлх арван жилийн хугацаанд ес түрүүлсний зургаад нь дараалан аваргалаад байсан юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button