СПОРТ
БНСУ-д гэрээгээр ажилладаг А.Бямбабаяр IFBB Pro тамирчин боллоо

А.Бямбабаяр Монгол улсын 14 дэх IFBB Pro тамирчин боллоо.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 29-нд БНСУ-д зохион байгуулагдсан Asian Grand Prix буюу AGP тэмцээнд Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчин А.Бямбабаяр сlassic ангилалд аваргалж IFBB Pro card-ын эзэн боллоо.
Ингэснээр Монгол улс 14 IFBB Pro тамирчинтай болж байгаа юм.
Ташрамд дурьдахад, А.Бямбабаяр БНСУ-д гэрээгээр ажилладаг. Тэрбээр олон улсад хүнд ажлын хажуугаар тэвчээрийн хязгаар шаардсан бодибилдингийн спортоор мэргэжлийн тамирчин болж чадснаараа анхаарал татаж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэеээ. Тэвчээртэй хөдөлмөрч з�##�уу юмаа.
Баяр хүргэеээ. Тэвчээртэй хөдөлмөрч з�##�уу юмаа.
Баяр хүргэе! Спортын замн�##�д нь өндөр амжилт хүсье дээ! Дүү минь эрүүл мэндээ бодож яваарай !