СПОРТ

“World masters”: О.Ууганбаатар хоёрдугаар тойрогт яллаа

Жүдо бөхийн “World masters” тэмцээн БНХАУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын 10 жүдоч барилдсанаас Г.ХэрлэнГ.Наранцэцэг нар мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэн, М.Уранцэцэг V байрт шалгарсан.

Өнөөдөр Монголын зургаан бөх барилдаж буйгаас Гавьяат тамирчин Г.Одбаяр ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглож буй Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга, “Сүлд” спорт хорооны бөх О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт Австрийн жүдоч Шамил Борчашвилийг цэвэр яллаа.

О.Ууганбаатар дараагийн даваанд ОХУ-ын бөх Алан Хубецовтой өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button