Ё.Басхүү “World masters” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй томоохон тэмцээнүүдийн нэг нь “World masters” өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. 66 орны 453 бөх барилдах “World masters”-т энэ жил манай улсаас 21 ЖҮДОЧ зодоглож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, Монголын 10 жүдоч барилдсанаас Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртэн, М.Уранцэцэг V байрт шалгарсан.
Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт, энэ жил ДАШТ-д V байрт шалгарсан Ё.Басхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Израилын Б.Шмайловыг яллаа.
Ё.Басхүү дагах тойрогт ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялсан юм.

Яг одоо эл жинд Г.Хэрлэн алтан медалийн төлөө барилдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.