СПОРТ

Г.Хэрлэн “World masters” тэмцээнээс хоёр дахь медалиа хүртлээ

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй томоохон тэмцээнүүдийн нэг нь “World masters” өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. 66 орны 453 бөх барилдах “World masters”-т энэ жил манай улсаас 21 ЖҮДОЧ зодоглож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, Монголын 10 жүдоч барилдсанаас Г.Наранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэн, М.Уранцэцэг V байрт шалгарсан.

Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдсөн Г.Хэрлэн аваргын төлөөх барилдаанд Италийн бөх М.Ломбардод дийлдэн, мөнгөн медаль хүртэв.

Ингэснээр Г.Хэрлэн “World masters” тэмцээнээс хоёр дахь медалиа авлаа. Тэрбээр тус тэмцээнд 2017 онд түрүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-12 19:12

Medal awsan ch muulna awaagui bol bur barij ideh shahna. Bird shig hanadgui humuus snuu Mongolians

Холбоотой мэдээ

Back to top button