Нийгэм мэдээ

Агаарын бохирдолтой бүсэд орших 12 сургуулийн сурагчдад сүү өгч эхэллээ

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж, долоо хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байна.

Ингэхдээ нийслэлийн төсвөөс нэг өдрийг, дүүргийн төсвөөс нэг өдрийг, эцэг эх, асран хамгаалагчаас нэг өдрийг нь гаргуулахаар шийдвэрлэжээ. НЗДТГ-ын 2024 оны төсөвт 1 тэрбум төгрөгийг суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ 767 сая төгрөгийг төсөвт суулгаж, санхүүжилтийн эх үссвэрийг шийдвэрлэсэн юм.

Уг төслийг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага ангийн 11,785, дунд ангийн 6418, ахлах ангийн 637 буюу нийт 18,840 хүүхдийг эхний ээлжид хамруулж, есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2024-10-09 16:05

Амв аргацаасан нэр төдий арга байна, сургуульд агааржуулагчийн системийг суурилуулах, агаар цэвэршүүлэгч тавих хэрэгтэй

Back to top button