Нийгэм мэдээ
Сурагчдад долоо хоногт гурван удаа 150-200 мл сүү өгч эхэлнэ

Ерөнхий боловсролын найман сургуулийн бага, дунд ангийн 19.300 сурагчийг хамруулах "Сүү" хөтөлбөр тавдугаар сарын 1-нээс эхэлж, 7 хоногийн 3 өдөр 150-200 мл сүү өгнө.
Уг хөтөлбөрт 1 тэрбум төгрөгийн төсвийг НИТХ-аар батлуулсан бөгөөд нэг өдрийг нь нийслэл, нэг өдрийг дүүрэг, нэг өдрийг нь эцэг, эх даахаар төлөвлөж эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн сүү өгөх юм.
“Жайка” олон улсын байгууллагын судалгаагаар хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-3 дахин бага, Д витамины дутагдалтай, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл өндөр гарсан байна. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлаа сайжрах чухал ач холбогдолтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн хэрэг гэхдээ м�##�ын сүү өгөөрэй !!!!! Транс тостой хуурай сүү бүү хэрэглүүлээрэй