Нийгэм мэдээ

96-р сургуулийн сурагчдын утсыг 15 настай хүү хулгайлсан нь тогтоогджээ

Цахим орчинд аравдугаар сарын 09-ний өдөр Ерөнхий Боловсролын Сургуулийн гадна талбайд сурагчдын цүнхнээс эд зүйл хулгайлж буй бичлэг нийтлэгдсэн.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч "2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн гадна талбайд зогсож байсан хүүхдүүдийн дундаас гурван хүүхдийн халааснаас Ай фоне болон Самсунг маркийн гар утсыг хууль бусаар авсан" үйлдэлд эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан.

Улмаар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 15 настай М гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ.

Иймд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар та бүхэн хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирхоос урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг тогтмол өгч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энэбиш
Энэбиш
2024-10-12 20:32

Хүүхдээ хулгайч болгосон эцэг эхэд ял оноо

Холбоотой мэдээ

Back to top button