Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ыг орхин гарсан бизнесүүдэд “Unilever” нэгдлээ

Украины дайн эхэлсний дараа барууны томоохон компаниуд ОХУ-ын зах зээлээс гарахын тулд тус улс дахь бизнесээ худалдаж эхэлсэн. Тэгвэл бизнесээ бүрэн худалдаж, ОХУ-ын зах зээлийг орхин гарсан компаниудын эгнээнд “Unilever” нэгдсэн байна. Украины дайн эхэлснээс хойш тус компани ОХУ дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан нь Украины засгийн газар болон идэвхтнүүдээс шүүмжлэл дагуулаад байсан юм.

Dove саван болон Hellmann майонез гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг эзэмшдэг “Unilever” ОХУ дахь бизнесээ “Arnest Group”-д худалдаалж дууссан гэдгээ пүрэв гарагт /2024.10.10/ мэдэгджээ. Тус компани мэдэгдэл хийхдээ ОХУ болон Беларусь дахь бүх бизнесээ худалдсан гэсэн юм. “Unilever” ОХУ-ын зах зээлийг орхин гарснаас гадна тус компанийн шинэ захирал Хейн Шумашер зайрмагийн бизнесээсээ 7,500 хүн цомхотгон өөрчлөлт хийж гэж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Шумашер ОХУ-ын зах зээлээс гарч буйгаа талаар мэдэгдэл хийхдээ “Сүүлийн нэг жилийн хугацаанд бид ОХУ дахь бизнесээ худалдахаар бэлдэж байсан. Энэхүү ажил нь компанийнхаа мэдээллийн технологийн платформ болон нийлүүлэлтийн сүлжээг салгах, брэндүүдийг кирилл үсэгт шилжүүлэх гэх мэтээр их нарийн ажиллагаа шаардсан” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ах нь
ах нь

Сайн л байна ш дээ. Тэдний орыг Оросууд өөрсдөө авчихлаа. 180 сая хүнтэй асар их баялагтай улсыг гуйдагюм.Хүссэн хүсээгүй ч ОХУыг зад�##�ж чадахгүй бол дийлдэхгүй. Дэлхийн хамгийн том хоригтой байлаа гээд яах юм. Мет�##�лург өнгөт мет�##�л �##�маз гээд олон с�##�барт �##�ийгаа �##�даж байна ш дээ. Үүнээс Англи Энэтхэг Хятад Саудын Араб Орос өөрөө хожиж байна. Дээр нь 400 сая тонн улаан будаагаа Европд нийлэргүй бол өлсгөлөн нүүрлэнэ

Балт
Балт
Reply to  ах нь

Оросыг барахгүй юм бхаа. Өгөр цөөвөр баруун

Зочин
Зочин
Reply to  Балт

Орчин үед өгөр цөөвөр баруун чинь л чиний амийг аварч мэднэ дээ, хө !

Хжлхи
Хжлхи

Манөйхаас худ�##�даад авчих хоншоортой тэрбумтан байхгүй юм байх даа.

Зочин
Зочин

Нэг ха�##�га хаагдахад нөгөө ха�##�га нээгддэг гэж. Оросыг сайн хавчиж гадуурхах тусам энэ улс хөгжлийн өөрийн гарцаа олох , хөгжих эрмэлзэл нэмэгдэх болно. Бэлэн юман дээр улс байтугай хүн хөгждөггүй, бэрхийг давж байж хөгжилд хүрдгийг япон солонгос герман улсууд харуулсан. Монголчууд харин хятадаас бүх юмаа бэлэнчилж аваад ямарч үйлдвэр техник технологи хөгжүүлсэнгүй, угаасаа боломжгүй юм байна. Эрээний бараа зөөж амьдраад хөгжлийн хог дээр хаягдав.

Зочин
Зочин

Сайн л биз . Хэрэгтэй хэрэггүй юм хэрэггүй ш дээ. Орос өөрсдөө хийж чаддаг л байсан даг. Зах зээлд орсоор бид нар дэлхийн хог хэрэглэж байгаа нь үнэн ү дээ

Холбоотой мэдээ

Back to top button