ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Манай улсад бүртгэлтэй 4110 эмээс 1100 нь жоргүй олгодог, шинэ журам гараагүй

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Хууль мөрдөгдөж эхэлж байгаатай холбогдуулан “бүх эмийг жороор олгоно” гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна.

Манай улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. Харин 1100 гаруй нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгох болохыг анхааруулж байна гэж ЭМЯ-наас мэдэгдлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 12, 2024 11:09

Мэдээ чинь худлаа байна ганц парацетмол, цитромон гэх эм авах гэсэн жоргүй олгохгүй гэх юм арай л уу

Зочин
Зочин
10 сар 13, 2024 14:44
Reply to  Зочин

Gv harin tiimee. Emiin sangiinhan hudluhgvi naad shilen deerh naatsan bga tushaalaa unsh ntr gd bvr arai arai

Мкр
Мкр
10 сар 13, 2024 09:30

Учраа олдоггуй энэ сайдаа авч хая

Холбоотой мэдээ

Back to top button