Нийгэм мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 116 удаагийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.07-10.13/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 116 удаагийн дуудлага бүртгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 105 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн болон ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button