ЭРЭН СУРВАЛЖЛАХ

"Архины хордлогоор амиа алдсан байж болзошгүй эрэгтэйн цогцсыг худгаас олсон"

Оршин суудаг хаяг, нэр нь тодорхойгүй 35-40 орчим настай эрэгтэй хүний цогцос найман хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах худгаас олдсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар ОБЕГ "Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны худаг дотроос цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн II хэлтсээс 10 дугаар сарын 06-ны өдрийн 12.12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, оршин суугаа хаяг нэр тодорхойгүй иргэн /35-40 орчим настай, эрэгтэй/ нь 1.3 метр гүн дулааны худаг дотор нас барсан байдалтай байсныг 22 минут ажиллан гаргаж, БГД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн" хэмээсэн.

Харин ЦЕГ-аас тодруулахад "Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны худаг дотроос олдсон цогцсын талаар шалгалт хийсэн. Ингэхэд ямар нэгэн гэмт хэргийн холбогдолгүй, урьдчилсан байдлаар архины хордлогын улмаас амиа алдсан эрэгтэй хүний цогцос болох нь тогтоогдсон. Мөн тухайн худагт удаан хугацаанд байгаагүй болох нь шинжилгээний дүгнэлтэд харагдаж байна. Бид тухайн цогцсыг ар гэрт нь хүлээлгэн өгсөн" хэмээсэн юм.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэн түлхсэн нөгөө хогийн сав руугаа чих, манай намын үнэнч гишүүнийг ...

Kalina
Kalina

Хүн хогны үхлээр үхциймуу кк

зочин
зочин

huzaa spirtiin arhind ih olon hun hordoj uhej bnaa

Kalina
Kalina
Reply to  зочин

HUJAA GEED UMDUNDUU SHEELEE YU XAXAX

Холбоотой мэдээ

Back to top button