Танд хэрэгтэй

Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо

Өчигдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, "Хугацаагүй өвчний оноштой /97 төрөл/ 20,200 хүнийг жил бүр дуудаж группийн хурлаар оруулдаг байдлыг болиулсан" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тиймээс хугацаагүй өвчний оношийн жагсаалтыг танилцуулж байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар хамтарсан тушаалын  хавсралтад даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтыг тусгаж өгчээ. Тус жагсаалтаас бид хугацаагүй өвчний оношинд хамаарахыг түүлээ.

Үүнд,

  1. Амьсгалын болон бусад эрхтний маш олон эмэнд  тэсвэртэй сүрьеэгийн (МОЭТС) бүх тохиолдол  /Сэдрэлийн ба намжмал үе/
  2. Бруцеллёз  /Ээнэгшил бүрэн алдсан, өөртөө үйлчлэх чадваргү/
  3. Хачигт энцафалит  /Эрхтэн тогтолцооны саажилт, үлдэц хэлбэр/
  4. Альцгеймер өвчний тэнэгрэл, судасны гаралтай өвчний тэнэгрэл, пикийн, хантингтон өвчний тэнэгрэл, халдварын шалтгаант, тархины гэмтлийн шалтгаант, эпилепсийн үеийн тэнэгрэл  /Бүрэн тэнэгрэлд орж бусдын байнгын асрамж шаардлагатай бол/
  5. Өвчний төгсгөлийн үе буюу шизофренийн негатив, позитив шинжийн аль аль нь арилахгүйгээр илэрч, бие даан амьдрах чадваргүй, бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай бол
  6. Шизофренийн хэв шинжит эмгэг  /Өвчний төгсгөлийн үе буюу үлдэц бүхий шинжтэй, бие даан амьдрах чадваргүй, бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай бол/
  7. Байнга дэмийрэх эмгэг  /Өвчний төгсгөлийн үе буюу солиорол (системчлэгдсэн дэмийрэл) тод илэрч бие даан амьдрах чадваргүй, бусдын хараа хяналт, асрамж шаардлагатай бол/
  8. Оюуны хүнд хомсдол  /Oюуны хүнд хомсдол (IQ 20-34) /Насанд хүрсэн хүний сэтгэл зүйн нас 3-6 насны хүүхдийнхтэй ижил түвшний хөгжилтэй/
  9. Оюуны гүнзгий хомсдол  /Oюуны гүнзгий хомсдол (IQ 20 хүртэл) /Насанд хүрсэн хүний сэтгэл зүйн нас 3 наснаас бага хүүхдийнхтэй ижил түвшний хөгжилтэй/, байнгын гардан асаргаа шаардлагатай бол/
  10. Захын  судасны эмгэг  /Энэ  өвчнөөр хөл эсвэл гар аль нэг түвшинд тайруулсан/
  11. Дерматомиозит, полимиозит / Өндөр идэвхжилтэй, түгмэлээр олон эрхтэн тогтолцоог гэмтээж, аль нэгэн эрхтний үйл ажиллагааны дутагдал илэрсэн байх/
  12. Ясны төрөлхийн болон олдмол эмгэгүүд (несовершенный остеогенез, гиперостоз, ясны тэжээл алдагдлын үхжлүүд  /Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг/
  13. Нурууны эмгэгүүд (дорсопати, нуруу гулсах, спондилопати барьцалдаат спондилитын хүндэвтэр хэлбэр)  /Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг эсвэл дотор эрхтний үйл ажиллагааны алдагдал болон  энэ өвчний үед гар, хөл тайрах мэс засал хийгдсэн, хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал III-IV зэрэг/
  14. Ясны архаг идээт үрэвсэл (остеомиелит, ясны үхжил, пажетийн өвчин, яс ясны чөмөгний үрэвсэл, гэмтлээс хатуурал, хөндий үүссэн)  /Энэ өвчний улмаас хөл тайрах мэс засал хийгдсэн, хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал III-IV зэрэг/
  15. Рейно хам шинж / Өвчин даамжирч гарын хуруунуудад их хэмжээний үхжил үүсч тайрах мэс засал хийлгэсэн/
  16. Ясны бүтцийн эмгэгүүд (хүнд хэлбэрийн ясны сийрэгжилт, яс зөөлрөлт, остеит педжетийн, реклингхуазен, бехтеровын өвчин) / Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг/
  17. Мөгөөрсний эмгэгүүд (Легга-Кальве-Пертесийн өвчин, остеохондроз, хондродисплазия, остеодисплазия, остеохондропатия)  /Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг/
  18. Булчин, шөрмөс, зөөлөн эдийн өвчин /Хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдал IV зэрэг/
  19. Амьсгалын эрхтний гаж хөгжил, дутуу хөгжил, нуруу, цээжний хэнхэрцгийн деформаци, фиброторакс  /Амьсгалын дутагдал III, зүрхний архаг дутагдлын "D" үе шат Спирографи: VC≤50%, MLV50%, FEV1/VC< 40%, ЭхоКГ: баруун ховдлын агших чадвар буурч уушгины гемодинамик алдагдах/
  20. Уушигны завсрын эдийн эмгэгүүдийн улмаас үүссэн фиброз, хөндий  /Уушгины фиброз: зөгийн үүрийн шинж, амьсгалын архаг дутагдлын III зэрэг, зүрхний архаг дутагдлын "D" үе шат/
  21. Гуурсан хоолой тэлэгдэх өвчин  /Амьсгалын дутагдлын III зэрэг, уушгины цус алдалтын улмаас цус багадалтын III зэрэг, бөөрний амилоидозын улмаас бөөрний дутагдалын III зэрэг, тураалын III зэрэг, зүрхний архаг дутагдлын "С", "D" үе шатын аль нэг илрэх/
  22. Элэгний эмгэг  /Элэгний цирроз Чайльд-Пьюгийн ангиллаар "С"зэрэг/
  23. Бөөрний дутагдал  /Бөөрний архаг дутагдал IV, V үе /түүдгэнцрийн шүүлтийн хурд 30 мл/мин/-ээс буурсан үед/
  24. Чихрийн шижингийн хожуу үеийн  хүндрэлтэй  /Том ба жижиг судасны хүндрэлийн улмаас (хараа бүрэн  алдсан, гемодиализад ордог эсвэл бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, шаркогийн хөл үүссэн) эрхтэн тогтолцооны архаг дутагдалтай/
  25. Тархмал хордлогот бахуу / Бамбайн хордлогын хүнд хэлбэр: цусны эргэлтийн дутагдал/
  26. Гипотиреоз  /Төрөлхийн хэлбэр оюуны болон биеийн хөгжлийн илэрхий хоцрогдолтой/
  27. Өнчин тархины ба бусад шалтгаантай өсөлтийн дааврын дутагдал / биеийн өндөр 131-140 см бол,  биеийн өндөр 130 см буюу түүнээс доош бол/
  28. Цус бүлэгнэлтийн эмгэг /Виллебрандын өвчин, гемофили А ба В
  29. Харааны талбай хоёр нүдэнд  10о хүртэл нарийссан (төвийн хараа нь хэвийн байсан ч)  эсвэл "Глауком өвчний оношилгоо, эмчилгээ"-ний стандартын дагуу хоёр нүдний хүнд зэргийн харааны  талбайн алдагдалтай
  30. Олдмол дүлий үед (2 чихний сонсгол 80 дБ-ээс дээш бууралттай бол) хэлтэй бол
  31. Төрөлхийн таг дүлий (хэлгүй бол)
  32. Аутоиммунны өвчин, хамрын хөндийн мэс заслын дараах хамрын салстын үрэвсэлт өвчний хүндэрсэн хэлбэр, олон эрхтний дутагдал (Вегенер)
  33. Дууны хөвчийн хоёр талын саа, 10-оос дээш мэс засалд орсон дахилтат хэлбэрийн төвөнхийн папилломатоз, дуугүй болох
  34. Протез хийвч үйл ажиллагаа нь сэргэхгүй болсон эрүү тагнайн гажиг
  35. Түлэгдлийн улмаас хамрын нүх нарийсах, дээд доод зовхи гадагш эргэх, дээд, доод уруулын хэлбэр алдагдах, нүүр муруйх, нүүрний гоо сайхны эрс алдагдалд орсон бол
  36. Нарийн, бүдүүн гэдсэнд хагалгаа хийлгэсний дараа ямар нэг хэлбэрийн цоорхой үүссэн, цоорхойг бөглөх мэс засал 2-оос дээш удаа хийгдсэн, цаашид бөглөх боломжгүй, өөрөө аяндаа бөглөрөх боломжгүй тохиолдолд
  37. Ходоодоо бүрэн тайруулж, зондоор хооллодог
  38. Хоёроос дээш удаа шээдэг сүвний нарийсалд  мэс засал хийсэн боловч сүвний нарийсал дахисан, нөхөн сэргээх боломжгүй, умдагны дээгүүр гуурстай тохиолдолд
  39. Давсгийг бүрэн авах мэс засал хийлгэсэн, хиймэл давсганд гуурстай тохиолдолд
  40. Парапроктит өвчний улмаас хэд хэдэн удаа хагалгаа хийлгэж байнгын цоорхойтой, мэс засал хийгээд үр дүнгүй
  41. Хуниас булчингийн үйл ажиллагаа 50 хувиас дээш алдагдсан тохиолдолд
  42. Онош нь бүрэн батлагдсан алсын болон ойрын эрхтэндээ үсэрхийлж IV үедээ орсон хорт хавдрууд
  43. Хорт хавдрын үе шатнаас үл хамааран хавдрын эмчилгээнүүдийн улмаас биед үүссэн эдгэршгүй өөрчлөлтүүд (индурац, түр хугацаанд болон насан туршид тавигдсан цоргууд, мөч тайрагдсан байдал)
  44. Удамшлын гаралтай  арьсны өвчнүүдийн хүнд хэлбэр /төрөлхийн цэврүүт хөрс хайлал, загасан хайрстал, тархмал, кератодермийн, тархмал ба хязгаарлагдмал, нейрофиброматоз/
  45. Биеийн гадаргууны 18 хувиас бага талбайтай 3, 4 дүгээр зэргийн түлэгдлийн улмаас гар, хөл, хүзүү, толгойн хөдөлгөөнийг эрс хязгаарласан нөхөн сэргээх мэс засал эмчилгээнд засагдаагүй бол сорви бол
  46. Шилбэ аль нэг түвшинд мухар
  47. Гуя аль нэг түвшинд мухар бол
  48. Хөлийн хуруунууд тайрагдсан тулах эрхтний үйл ажиллагаа хүндээр алдагдсан
  49. Түнхний үеэр тайрагдсан
  50. Хөлийн тавхай Шпорын үеэр, Лисфранкийн үеэр тайралт хийгдэж мухар болсон тохиолдолд
  51. Нэг гар аль нэг түвшинд мухар
  52. Нэг гар аль нэг түвшинд мухар, нөгөө гарын үйл ажиллагаа хязгаарлагдсан
  53. Хоёр гар аль нэг түвшинд мухар
  54. Гарын эрхий хуруу угийн үеэр эсвэл нэг гарын бусад 2 болон түүнээс дээш хуруу 2 дугаар үеэр тайрагдсан тохиолдол
  55. Мөр, түнх, тохой, өвдөг, шагайн хиймэл үе хийлгэсний дараа үйл ажиллагаа сэргээгүй эсвэл хүндрэл өгсөн тохиолдолд (2 талдаа)
  56. Тархины харвалтын (инсульт)  үлдэц урхаг, судасны мэс заслын дараах ба тархины судасны эмгэгийн уршиг /Бартел-индекс 40-55 оноо Өргөтгөсөн Бартел- индекс 20-65 оноо, эсвэл Үйлдлийн хамаарлын үнэлгээ 54-71 оноо/
  57. Тархмал хатуурал,  түүнтэй төстэй тархи нугасны аутоиммун шалтгаант үрэвслийн үлдэц урхаг  (оптикомиелит Девик, Бехчетийн өвчин, нейросаркоидоз, системийн коллагенозын ТМТ-ны хэлбэр гэх мэт) /Бартел-индекс ≤35 оноо, Өргөтгөсөн Бартел- индекс ≤15 оноо, эсвэл Үйлдлийн хамаарлын үнэлгээ ≤53 оноо, эсвэл Өргөтгөсөн Курцке үнэлгээ 7-9,5 оноо/
  58. Тархины хавдрын урхаг үлдэц  (мэс засал, хими ба туяа эмчилгээний дараах байдал /Бартел-индекс 40-55 оноо, өргөтгөсөн Бартел- индекс 20-65 оноо, эсвэл Үйлдлийн хамаарлын үнэлгээ 54-71 оноо/
  59. Гавал-тархины гэмтлийн үлдэц урхаг
  60. Хөдөлгөөний эмгэг (Паркинсоны өвчин, паркинсонизм, дистони) зэрэг 97 төрлийн хугацаагүй өвчний онош багтжээ. Жагсаалтыг бүрэн эхээр нь энд дарж харна уу.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2024 08:53

Маш зөв шийдвэр гаргажээ.

нар
нар
10 сар 15, 2024 09:58

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамга�##�лын сайд Л.Энх-Амг�##�ан арай өөр юмаа. Олон жил эдгээр өвчтэй хүмүүсийг чирэгдүүлж зовоосон өмнө нь.

Зочин
Зочин
10 сар 15, 2024 10:23

Хоёр бөөр нь ямар ч ажиллагаагүй з�##�уу эмэгтэйг олон жил шинжилгээ эмч нарын хур�##�д �##�бадан оруулж зовоож байхыг нь харсан. Монгол төр адгийн бузар!

Зочин
Зочин
10 сар 15, 2024 11:23

ашгүй дээ.хэзээ ч эдгэхгүй өвчтэй хүмүүсийг цуглуулж тамладаг байсан цаг дуусчээ. Эмчилж эдгээхгүй нь тодорхой байж эмчид үзүүлж байсангүй нтр гэж дарамт�##�даг аймаар ааштай сэтгэл муутай , д�##�имдуулж хүн дарамт�##�ж дээрэлхэж тааша�##� авдаг эмч нар байдаг . 6 жил группын хур�##�д сууж олон хэцүү хүмүүс нэг дор цуглаад бүтэн 2, 3 өдрийн турш очерлож , эмч нарт дээрэлхүүлж байхыг харсан шүү.

Зочин
Зочин
10 сар 15, 2024 18:02

Гол судасны цүлхэн маш хэцүү. Мэдэхгүй хүмүүст эрүүл хүн шиг харагдана. Гэхдээ өөрт зовиуртай, бас айдастай 5.5 гэдэг тоонд хүрч байж хаг�##�гааны за�##�танд орно. Тэгээд тэр хаг�##�гаа монголд хийгдэхгүй.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 05:10

yg yu gsen vg we?

Зочин
Зочин
10 сар 16, 2024 05:51

Зөв

Baagii
Baagii
10 сар 16, 2024 09:16

Vhehees oor argaggui hvnd emchlegdehgui svvliin shatand bgaa hvn group togtoolgoh yum bna gj oilgoloo tm vv???

Эгэл
Эгэл
10 сар 16, 2024 09:56

Очсон газар болгоноо зөв гольдролд оруулж буйд т�##�архаж байна.Зөв санаанаас зөв үйлдэл гарна

Tuu
Tuu
10 сар 16, 2024 11:40

Чихрийн шижингийн хожуу үеийн явц заав�##� хөлөө дайруулсан хүнийг группт оруулна гэх арай дэндүү тэнэгүү сахартай хүмүүс ёстой их зовлонтой юм байна лээ шдээ заав�##� хөлөө дайруулж байж группт орох юм уу эртхэн арга хэмжээ авч чадахгүй бас эдгэхгүй өвчин чинь Чихрийн шижин өвчтэй хүмүүс сэтгэл санааны хувьд хүнд байд�##�д байдаг юм байна лээ.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 13:36

Нэг нүд бүрэн хараагаа �##�дсан нөгөө нүд харааны буур�##�ттай болор суулгах мэс зас�##� хийлгэсэн 30 хүрээгүй настай хүнийг 3 сард 1 удаа,цаашлаад сар бүр группээ сунгуулаарай гэсэн шийдвэрт тодорхой тайлбар авмаар байна.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 15:00

Зөв хүнд өвчтэй хүмүүсийг нааш цааш явуулж там�##�дагаа больсон нь дээр ш дээ.

Зочин
Зочин
10 сар 16, 2024 15:10

үг хэллэгиээ анхаар хугацаатгүй өвчин гэнэ үү хугацаатай бас байна уу

Зочин
Зочин
10 сар 16, 2024 15:44

2019/09/10нд хүүхдээ төрүүлээд 2хоногийн дараа ун�##�т тат�##�т өгч эхэлсэн. Ш�##�тгааныг нь мэдэхгүй эмнэлэгүүдээр явсан. Сүүлдээ уламжл�##�тын эмчид судсаа бариулаад тархинд нэг зүйл байна гээд ухаангүй шахуу хотруу машинаар явах боломжгүй г�##�т тэргээр явах гэсэн наад хүн чинь үхчихвэл яаана гээд арай ядан гуйж зөвшөөрүүлж явсан. 2019/11/06нд 4 шатны тархины дэлбэнгийн хорт хавдартай гэдгээ мэдээд яар�##�тайгаар хаг�##�гаанд орсон. Гэтэл хавдарыг бүрэн авч чадаагүй. Химийн эмчилгээнд 4 удаа орсон. Одоо бол ун�##�тын эмийг өдрийн 2 удаа уудаг. Энэ хор ихтэй эмийг уугаад 5жил болж бна. Эрүүл эрхтэнгүй л болж бна даа. Элэг, бөөр шинжилгээ өгөх тоолонд асууд�##�тай гардаг. Эрүүл үе шигээ ажиллах боломжгүй болсон. Х�##�уун бөгчим
үед унана. Их амархан ядардаг болсоон. Тогтмол эм хөнгөлөлтөөр авна. 500цаасаар амьдрах ч хэцүү. Ийм хүн яагаад групп байн байн сунгуулах шаардлагатай байдаг юм болоо.

Батмөнх Сэлэнгэ
Батмөнх Сэлэнгэ
10 сар 16, 2024 20:39

Хоромсомын өөрчлөлт буюу дауны синдромын т�##�аар олж уншсангүй ????????

Зочин
Зочин
10 сар 17, 2024 05:56

Зөв зөв. Одоо авилга, арын ха�##�гаар групп аваад идэж байдаг эрүүл хүмүүсийг илрүүлэх хэрэгтэй. Групп авагчдын 40% нь арын ха�##�ганыхаа байдаг шүүүү.

Зочин
Зочин
10 сар 17, 2024 10:46

өвчин намдаах, үрэвсэл дарах эм олгох за�##�т өөрчлөгдсөн бол ажил хийгээд эмд төлөөд насны тэтгэвэрт суусан хүмүүс хэрэглэж байж хөл нуруу нь гайгүй болдог шд үүнийгээ хөнгөлөлтийн хувийг нэмээд өрхөөс өгдөг журмаар нь сарын хэрэглээг өгчихвөл насаараа ажиллаад хүнд гэмтэл аваагүй ч хөл нуруунд ача�##��##� ирж суулт сийрэгжил яс ург�##�т багазэргийн гэмтлийн улмаас насны эрхээр өвдөг үе хооронд үрэвсэл үүсч өвдөлт үрэвсэлээ дарах шаардлага гардаг

Зочин
Зочин
10 сар 17, 2024 13:28

Ингэж хүний сүг болгосноор эртхэн эмчлээд өгчихөөч хүн мах яснаас бас цус гүйдэг та нар яаж өвдөж яаж тэвчдэг билээ ганц өвчин надаах эм уучихаад л ажил гээд явдаг мөнгө эд хөрөнгө олдноо эрүүл мэнд дахиж хэзээ ч олддоггүй юм

Зочин
Зочин
10 сар 18, 2024 08:39
Reply to  Зочин

Монгол бол бузар булайн үүр уурхай болсон орон.

Зочин
Зочин
11 сар 2, 2024 17:45

Цусны хавдартай хүмүүс орж бгаа юу энэ хүмүүс чинь хүний асоамжийн хүмүүс гэнэт хамар амаар цус �##�дана хавдрын эс огцом ихсэж биед нь зовиуртай болдог маш их ядардаг зөвөлгөөн хүлээж суулгаргүй л бмаар бна

Tanihgvi hvn
Tanihgvi hvn
4 сар 7, 2025 15:16

Hi baruun mor multardag bolood baruun gar medee aldaad owchin mederhee bsan hvn gruf togtoolgoj boloh bolowuu baruun gar yuch barij chadahgvi bolson

Холбоотой мэдээ

Back to top button