Налайх Бизон: Эмч зөвшөөрвөл бид энэ улирлын тоглолтод Т.Санчирыг оролцуулна

Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн дээд лигийн шинэ улирлын тоглолтууд эхлээд хоёр тоглолтын ард гараад байна. Хоёр хоногийн өмнө /2024.10.13/ SG Apes болон Налайх Бизон багууд учраа таарч 95:84 онооны харьцаатайгаар тоглолтоо өндөрлүүлсэн. Налайх Бизон баг энэ удаа ялагдал хүлээсэн бөгөөд тус багийн гол тоглогчдын нэг Т.Санчир улирлын эхний тоглолтод оролцоогүй нь олны анхаарлыг татаад байна.
Энэ улиралд түүнийг тоглолтод орох эсэх нь сонирхол татаж байгаа учраас бид Налайх Бизон багийн туслах дасгалжуулагч Б.Батгэрэлтэй холбогдлоо.
Тэрбээр, "Т.Санчир маань манай багийн тамирчин хэвээрээ байгаа. Гэмтэлтэй байгаа учир эмчилгээ хийлгэж, эхний хэдэн тоглолтыг өнжиж байна. Одоо чинь хуучных шигээ дасгалжуулагч, тамирчин хоёр тохироод тоглолтод ордог байхаа больсон. Заавал эмчийн хараа хяналт, зөвшөөрөл хэрэгтэй байдаг болсон. Тиймдээ ч эмчийн зөвлөсний дагуу бид Т.Санчирыг 1х1, 2х2 гэх мэт бэлтгэлийн тоглолтуудад оролцуулж байгаа. Яваандаа бүтэн тоглолтод орох боломжтой үед нь бид оролцуулах болно. Тамирчны маань хувьд өөрөө тэмцээндээ оролцох туйлын их хүсэлтэй байгаа. Гэхдээ бид эрүүл мэндийн байдал, гэмтэл бэртлийг нь эмчтэй зөвшилцсөний эцэст энэ улирлын тоглолтод оролцуулна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санчир Бизонд бараг таарахгүйдээ. Өдий хүртэлээ багийн тоглолт хийлгүй хувь тоглолт хийдэг нөхөр дээр нь хамга�##��##�т маш муу , тэсрэлттэй з�##��##�т оролт муу шүүдээ . 3минут өгч т�##�байд гаргав�##� л гэхээс гарааны Од тоглогч бол өнгөрсөн