СпортСПОРТ

15 жилийн Монголд ирж буй Dwight Howard дээд лигт тоглох уу

NBA-н аварга, алдарын танхимын гишүүн, найман удаагийн аварга DWIGHT HOWARD өнөөдөр 11:00 цагаас Монголд бууна. Тэрбээр анх 2011 оны сагсан бөмбөгийн лигийн бүх оддын тоглолтоор ирж байсан билээ. Үүнээс 15 жилийн дараа ахин ирэх гэж байна.

Dwight Howard "SG APES" багт нэгдэж, улирлын өмнөх тоглолт болох Selenge Bodons багийн эсрэг хийх тоглолтод оролцох юм. Тус тоглолт есдүгээр сарын 9-нд 19:00 цагаас "М Банк" аренад болно.

Харин дээд лигт SG Apes багийн бүрэлдэхүүнд тоглох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь SG Apes баг түүнийг дээд лигт тоглон гэж албан ёсоор зарлаагүй. Түүнийг Монголд ирэх болон Сэлэнгэ Бодонстой хийх улирлын өмнөх тоглолтод оролцох тухай мэдэгдсэн юм.

Dwight Howard-ын амжилтаас дурдвал,

  • NBA-ийн аварга
  • NBA- ийн Алдрын Танхимын Гишүүн
  • NBA-ийн 8 удаагийн Бүх Одод
  • NBA-ийн 3 удаагийн Оны шилдэг хамгаалан тоглогч болж байсан юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button