УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Д.Жаргалсайхан: Ажил хийхгүйгээр мөнгөө банканд хадгалаад л ашигтай ажиллаж байна

2024.10.17-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.


ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН:

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна.

НЭМЭЛТ: 15.40 цаг

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан: "Хүүгийн нэгдсэн бодлого явуулна гээд тодорхой байгаа. Хүүнд анхаарахгүй бол Монгол Улсад өргүй хүн гэж байхаа болилоо. Өрийн дарамтаас гарч чадахгүй байна. Ядуурал тартагтаа туллаа. Амьдрал дээр хөдөөд ЖДҮ сүйрчихсэн шүү дээ. Төсвөөр хэдхэн ажил явагдаж байна".

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Бодлогын хүү 13 хувь байхад зээлийн дундаж хүү 17 байж ирсэн. Бодлогын хүүгээ 10 хувь болгохоор зээлийн хүү буурах боломжтой гэж Монголбанк харж байна. Иргэдийн харилцах хадгаламж 5 их наядаар өсөж байгаа нь өнгөрсөн онд цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан: Хадгаламжийн хүү өнөөдөр 16 хувьд хүрчихлээ. Ажил эрхлэхгүйгээр, бизнес хийхгүйгээр, ЖДҮ хөгжүүлэхгүйгээр мөнгөө банканд хийгээд суухад л ашигтай ажиллаж чадаж байна шүү дээ.


НЭМЭЛТ: 15.20 цаг

-С.Ганбаатар: МАН найман жил эрх барихдаа мөнгө хүүлэгчдийн эх орон болгочихлоо-

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Мөнгө хүүлэгчдийн эдийн засаг болчхоод байгааг яаж зогсоох вэ. Экспортыг дэмжсэн, импортыг орлосон зээлээ хэзээ өгөх вэ. Монголын мөнгөний бодлого бол вампир. Банкны системийн цэвэр ашиг нь 900,9 тэрбум төгрөг болчхоод байна. Бараг 1 их наяд. Энэ бодлого хэзээ өөрчлөгдөх вэ.

Монголбанкны буянаар 100 төгрөгийг иргэд 130 төгрөгөөр худалдаж авч байна. Яаж инфляц нэг оронтой тоонд байх вэ. Тайлбарла даа. МАН сүүлийн найман жил эрх барихдаа мөнгө хүүлэгчдийн эх орон болгочихлоо. Хадгаламжийн хүү Японд хасахтай байна шүү дээ.

Тог, цахилгааны тарифын нэмбэл инфляцд нөлөөлөхгүй гээд худлаа яриад байх юм" хэмээлээ.

Монголбанк: Цахилгаан, дулааны үнийн өсөлт инфляцд нөлөөлнө гэж үзсэн. Энэ тухай тооцоолол цэнхэр номонд орчихсон байгаа. Цахилгааны үнийг 30%-иар нэмэгдүүлбэл инфляцийг 0,8 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тооцоо бий. Зээлийн хүү өндөр байгаатай санал нэг байна" хэмээн хариулав.


НЭМЭЛТ: 15.00 цаг

Б.Лхагвасүрэн: Том мөнгөн дэвсгэрт гаргах боломжтой. Эдийн засгийн сөрөг үр дагаваргүй

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Монгол банкны валютын нөөцийнхөө хэчнээнийг нь алтаар хадгалдаг вэ. 50 мянгатын дэвсгэрт хэвлэх үү. Мөнгө авдаг АТМ-ыг нэг стандарттай болгооч ээ. Банк бүр өөр өөр загвартайг тавьчихдаг.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монгол Улсын валютын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Тогтвортой байх боломжтой. Нөөцийнхөө тодорхой хэсгийг алтаар барьдаг. 600 сая ам.долларын нөөц алтаар байршиж байгаа. Монголбанк жилд 20 орчим тонн алт худалдаж авдаг. Алт олборлолт муу байгаа тул энэ онд 20 тоннд хүрэхгүй байх магадлалтай. Алтны үнэ маш сайн өсөж байгаа. Мөнгөн тэмдэгтийнхээ бүтэцтэй холбоотой судалгааг байнга хийдэг. Том мөнгөн дэвсгэрт гаргах боломжтой. Эдийн засгийн ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй гэдэг дүгнэлт бий. Гэхдээ том дэвсгэрт гаргах, мөнгөний бүтцийг өөрчлөхөөр бол Монголбанк УИХ-аар оруулж шийдүүлдэг" хэмээн хариуллаа.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд-

Энэ долоо хоногийн пүрэв, баасан /2024.10.17-18/ гарагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 17, 2024 15:17

Энэ банкны оочтой чөтгөр үхэх болоогүй юм уу

Maшqж
Maшqж
10 сар 17, 2024 21:43

Энэ жарг�##�сайхан гэдэг нөхөр чинь мөрийтэй тоглоомонд нугасгүй гар да

Maшqж
Maшqж
10 сар 17, 2024 21:47

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж энэ Ганбаатарыг ямар хүмүүс сонгоод байдаг юм бол доо жинхэн 2 нүүртэй попдоо дэргэд нь Наараа хамаагүй дээр

Холбоотой мэдээ

Back to top button