СПОРТ

О.Мөнхжин А.Базаргүрийн тоглогчийн гэрээг худалдана

30 дахь удаагийн Сагсан бөмбөгийн дээд лиг эхлээд хэд хэдэн тоглолтын ард гараад байна. Шинэ улирал эхэлсний дараа "SG Apes" багийн тоглогч А.Базаргүр багаасаа гарах хүсэлтээ өгчээ. 

Багийн эзэн О.Мөнхжин “SG APES багийн төвийн тоглогч А.Базаргүр нь өөр багт очих хүсэлтэй байгаа тул, түүний тоглогчийн гэрээг нээлттэй зах зээл дээр худалдаж авах саналыг бусад багуудаас сонсоно. Санал манай багийн удирдлагад таалагдвал тоглогчийн гэрээг борлуулна. Ирсэн саналууд таалагдахгүй бол багтаа л үлдэнэ. Цэвэр бизнесийн зарчмаар энэ асуудлыг шийднэ” гэх байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр мөн гэрээг цуцлах үгүйг манай APES багийн удирдлага шийднэ. Цуцлахгүй байж бас болно. Хэнийг гаргах гаргахгүйгээ бэлтгэлийн байдлаа хараад дасгалжуулагчид шийднэ. Ирье гээд ирдэг. Явъя гээд явдаг мэргэжлийн спорт хаана ч байхгүй гэсэн юм.

"SG Apes" баг нь энэ улиралд “Шунхлай” групптэй хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээсээ М.Өлзий-Орших, Б.Тулай, Ц.Санчир, Н.Ганбаатар, Т.Мэндбаяр, С.Эрдэнэдалай, Б.Билгүүн гэсэн тоглогчдыг хадгалж үлджээ. Харин Э.Мөнхбаяр, Г.Цэлмэг, А.Базаргүр гэсэн лигийн шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ луйварчин лалруудаа яагаад байлгаад байдаг юм бол

Зочин
Зочин

Ene muhjin gedeg hulgaich olon hunii mungu zalilachihaad shorond bis narand toos hudulguud yvah yumaa,chi ter nulims haram shingesen mungund buzartahgui bna uu???? Hunii togloh erhiin tuhai yrih ymar erhtei deeremchin we???? Munguu aviii

УТСАН
УТСАН

БИ НААД ТОГЛОГЧИЙГ ЧИНЬ АВЬЯА АНХНЫ ҮНЭЭ ХЭЛЧИХЬЕ 5 САЯ ДОЛЛАР ЭНЭ АНХНЫ ҮНЭ ШҮҮ ӨРСӨЛДӨӨН ИХ БАЙВАЛ ГУРАВ ДАХИН НЭМНЭЭ

Пэрэнлэй Ганболд
Пэрэнлэй Ганболд
Reply to  УТСАН

Би 16сая $-оор авъя! гэвэл яана аа!

BAT
BAT

neeh saihan sport huusun zaluuchuud baidgiin getel bool shahuu amitad baidgiim yum bna sht.ingej amidrahaar saihan ajil hiigeed l yvaj baival yadiin haha

oogii
oogii

ene monxjin nogoo mongo togriin sanal yuu bolson be ?

Холбоотой мэдээ

Back to top button